Үйлчилгээний нөхцөл

Энэхүү вэб сайтыг ашигласнаар та доорх үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

1. Ерөнхий

1.1 Энэхүү нөхцөлөөр Алтан Эмээл Карго нь захиалгат худалдаа, карго тээвэрлэлтийн үйлчилгээ болон түүнтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

1.2 Алтан Эмээл Карго нь БНХАУ-ын онлайн дэлгүүрүүдээс хэрэглэгчийн барааг Монгол Улсад тээвэрлэн хүргэх үйлчилгээ үзүүлнэ.

1.3 Энэхүү нөхцөлийн хэрэгжилтэд үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгч хамтран хяналт тавина.

2. Таны бүртгэл

2.1 Үйлчилгээг ашиглахын тулд хүчинтэй утасны дугаар, үнэн зөв мэдээлэл ашиглан бүртгүүлэх шаардлагатай.

2.2 Та өөрийн бүртгэл, нууц үгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд таны бүртгэлээс хийгдсэн аливаа үйлдлийг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.

3. Тээвэрлэлт, бараа олголт

3.1 Тээвэрлэлт нь БНХАУ дахь хүргэлт болон БНХАУ-аас Монгол хүртэлх тээвэрлэлт гэсэн хоёр үндсэн үе шатаас бүрдэнэ.

3.2 БНХАУ дахь хүргэлтийг тухайн дэлгүүр, нийлүүлэгчийн ашиглаж буй дотоодын хүргэлтийн үйлчилгээ хариуцна.

3.3 Бараа бүтээгдэхүүн БНХАУ дахь агуулахад хүргэгдэж, Монгол руу ачигдсанаас хойш хэвийн нөхцөлд дунджаар 3-4 хоногийн дотор хэрэглэгчид хүрнэ. Бүх нийтийн баяр ёслол, давагдашгүй хүчин зүйл, гаалийн болон тээврийн саатлын үед хугацаа сунгагдаж болно.

3.4 Барааны тээврийн зардлыг бодит жин болон овор хэмжээгээр тооцно.

3.5 Бараа Монгол дахь салбарт ирсний дараа хэрэглэгч зохих төлбөрөө төлж, бараагаа хүлээн авна.

3.6 Барааг салбарт ирснээс хойш 6 сарын хугацаанд хадгална. Хэрэглэгч хүлээн аваагүй тохиолдолд эцсийн мэдэгдэл хүргүүлсний дараа 7 хоног хүлээгээд устгалд оруулж болно.

4. Тээврийн зардал

1 кг тутамд: 2,500₮
1 м³ тутамд: 434,600₮

4.1 Овор хэмжээ ихтэй бараа, тухайлбал чихмэл тоглоом, хивсэнцэр, дугуй, зурагт, буйдан, хөргөгч зэрэг барааны тээврийн зардлыг м³-ээр тооцно.

4.2 Захиалгыг хэрэглэгчид олгох үед хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг сайтар шалгаж, эвдрэл гэмтлийг нягталсны дараа хүлээн авна.

4.3 Барааг хэрэглэгч хүлээн авснаас хойш гарсан эвдрэл гэмтэл болон бусад асуудалд үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй.

5. Хүргэлт

5.1 Хэрэглэгч хүсвэл бараагаа хүргэлтээр авах боломжтой.

5.2 Хүргэлтийн үнэ нь барааны хэмжээ, хүргүүлэх газрын байршлаас хамаарч тогтоогдоно.

5.3 Орон нутгийн хүргэлтийг тээврийн үйлчилгээний байгууллагуудтай хамтран гүйцэтгэнэ.

6. Хориглосон болон тусгай зөвшөөрөлтэй бараа

7. Хариуцлага

7.1 Хэрэглэгчийн сонгосон бараа нь гуравдагч этгээдийн дэлгүүр, нийлүүлэгчийн бүтээгдэхүүн тул барааны чанар, үзүүлэлтэд Алтан Эмээл Карго хариуцлага хүлээхгүй.

7.2 Дэлгүүрийн найдвартай байдал, барааны сонголт, чанартай холбоотой асуудлыг хэрэглэгч бүрэн хариуцна.

7.3 Хэрэглэгч хүсвэл бараагаа тээврийн даатгалд хамруулах боломжтой.

Бүртгэл рүү буцах